Цаг үеийн мэдээ

Намрын дунд сарын хөхөгчин тахиа сарын хоёр хар хөхөгчин гахай өдөр

Үс засуулвал: Жаргал ирнэ

Наран ургах, шингэх: 06.49 - 18.36

Барилдлага: Түлэх

Шүтэн барилдлага: Хурцахуй

Суудал: Огторгуй

Аргын тооллын 9 сарын 29, Ангараг гараг. Билгийн тооллын 13, Чөдөр одтой, хөхөгчин гахай өдөр. Өдрийн наран 06 цаг 49 минутанд мандаж 18 цаг 36 минутанд жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба хараал жатхыг буцаах, нялхсын хурим хийх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар ухах, худаг гаргах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ.