Цаг үеийн мэдээ

Өнөө цагт англи хэл бол дэлхийн мэдээллийн цөмд нэвтрэх түлхүүр болсон билээ. Тиймээс танд хэлний мэдлэгээ дээшлүүлж англи хэл сурахад хамгийн хэрэгтэй дараах сайтуудыг санал болгож байна.

Learn English GIF | Gfycat

1. https://www.abcya.com/

Энэ нь 1-5 дугаар ангийн хүүхдүүдэд зориулсан сайт юм. Хүүхдүүдийг уйдаахгүйн тулд тоглоом хэлбэрээр эсрэг, ойролцоо үгсийг тогтооход тусалдаг. 

2. http://a4esl.org/

Англи хэлний дүрэм, олон төрлийн харилцаанд хэрэглэгддэг харилцан яриа, тоглоом зэргийг багтаасан сайт юм. 

3. https://www.bbc.co.uk/learningenglish/

Британ аялагаар олон төрлийн мэдээ мэдээлэл хичээлийг заадаг бөгөөд тус сайтаар зочилсоноор хурдан хугацаанд шинэ үгсийг цээжлэх боломжтой байна.

4. https://www.eslcafe.com/

Оюутнуудад зориулсан дүрмийн тайлбар, хэлэлцүүлгийн форумууд тус сайт дээр ордог.

5. https://www.duolingo.com/

Энэхүү сайт нь англи хэлний дунд түвшингээс дээш буюу илүү мэргэжилийн үг хэллэг, хичээлийг сурах хүсэлтэй оюутан залуусд зориулсан сайт юм.

Эх сурвалж: New York Public Library