Хоногийн хугацаанд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт  333 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 259-н  зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. 

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 6 хүн гэмтсэний 2 хүүхэд  байна.

2020.09.28-ны өдрийн 12.45 цагийн орчимд Өвөрхангай аймаг Есөн зүйл сумын 1-р баг “Цагаан Даравгай” гэх газар /сумын төвөөс урагшаа 70 км/ шороон замд Kia Fronter маркийн автомашины жолооч Л нь урагш хөдлөх үйлдэл хийх үедээ гэрийн гадаа байсан 2 настай, эмэгтэй С-г мөргөж амь насыг хохироосон.

Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 36 жолоочийг илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.  

Явган хүний гарц, уулзварт явган зорчигчид зам тавьж өгөөгүй 115 жолоочид Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 14.7.38-д заасны дагуу арга хэмжээ тооцож ажилласан.

Жолооч та хөдөлгөөн эхлэх болон зогсоохдоо тээврийн хэрэгслийн эргэн тойрноо шалгах, бага насны хүүхдийг тээврийн хэрэгслийн ойр орчимд тоглуулахгүй байх, хэрвээ таны ойр орчимд бага насны хүүхэд байгаад та тээврийн хэрэгслээ хөдөлгөх болон зогсоох бол аюулгүй байдлын үүднээс бусад хүнд хөтлүүлэх, тэврүүлж байж үйлдлээ хийж байхыг анхааруулж байна. Хайхрамжгүй хийсэн таны үйлдлээс болж дахин нэг бяцхан зүрх цохилохоо болилоо. 

 

Таны сурталчилгаа