Цаг үеийн мэдээ

Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын газраас аймгийн хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын тариалсан 2771 га талбайд сортын хянан баталгаа хийжээ. Хянан баталгаагаар 1279.6 га талбайн ургац тэнцэж, 1425.8 га талбайн ургац тэнцээгүй байна. Сортын хянан баталгаанд тэнцсэн байгууллага, ААН-ийн ургацаас ирэх онд тариалах үрийн нөөцийг бүрдүүлэх хяналт шалгалтын ажил үргэлжлэн хийгдэж байгаа аж.