ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан  НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч Винод Ахужа нар өнөөдөр “Хүнсний ногооны хүртээмжтэй, тогтвортой үйлдвэрлэл, маркетинг”-ийн  (Монгол ногоо )  төслийн сүүлийн шат 2020-2023 он хүртэл хэрэгжих болсонтой холбогдуулан дөрөвдүгээр бүрэлдэхүүн хэсгийн гэрээг  байгууллаа.

“Монгол ногоо” төсөл нь хүртээмжтэй, хүйсийн тэгш байдлыг хангасан хүнсний ногооны салбарыг тогтвортой хөгжүүлж, иргэдийн амьжиргааг дэмжихэд гол анхаарлаа хандуулахаа мэдэгдсэн юм. 

Төслийг хэрэгжүүлснээр хот суурин болон орон нутгийн ногоочдыг дэмжих, тэр дундаа өрх толгойлсон эмэгтэйчүүдийн хүнсний ногооны үйлдвэрлэл нэмэгдэнэ гэсэн хүлээлттэй байгаа аж.

 Түүнчлэн өрх толгойлсон эмэгтэйчүүд болон өрхийн ногоо эрхлэгчдэд  зах зээлийн хандлага, хэрэглэгчдийн таашаалд нийцүүлэн зохион байгуулалттай борлуулж, орлогоо нэмэгдүүлэх үүд хаалгыг нээж өгөх юм. 

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын дөрөвдүгээр бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд хүнсний ногооны салбарын эрх зүйн орчныг сайжруулах замаар салбарт ажиллагчдын эрх ашгийг хамгаалж, тогтвортой, хүртээмжтэй өсөлтийг хангахаар зорьж буйг онцоллоо.

Таны сурталчилгаа