Цаг үеийн мэдээ

Дарханы төмөрлөгийн үйлдвэр өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд уул уурхайн олборлолт, боловсруулалт, төмөрлөгийн үйлдвэрлэл, гадаад болон дотоод худалдаа зэрэг  үндсэн чиглэлүүдээр үйл ажиллагаагаа явуулж байна.

Гангийн үйлдвэр нь жилдээ 121.7 мянган тонн хаягдал төмөр хайлж, 108.7 мянган тонн бэлдэц үйлдвэрлэн, 100 мянган тонн цувимал бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай аж.

Харин Төмөртэйн төмрийн хүдрийн ил уурхай нь Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутагт Дарханы Төмөрлөгийн үйлдвэрээс 130 км-т үйл ажиллагаагаа явуулж байна.  Тус орд нь 229.3 сая тонн төмрийн хүдрийн нөөцтэй. Тус уурхайд цахилгаан дамжуулах агаарын шугам татах, дэд станц, шатахуун түгээх станц, оффис болон засварын төв, иж бүрэн ажилчдын кемп, хүдэр боловсруулах хуурай соронзон баяжуулах үйлдвэр, Хандгайт өртөөнөөс Төмөртэйн уурхай хүртэл 36.1 км дэлгэмэл урттай төмөр зам, ачих буулгах терминаль бүхий иж бүрэн Төмөртэй өртөө байгуулах, Дулаанханы уулзвараас Хүдэр сумын чиглэлд 95 км хатуу хучилттай автозам тавих зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэснээ Байнгын хорооны дарга нар гишүүдийн хамт Дархан-Уул аймагт ажиллахад нь холбогдох албаныхан танилцууллаа.