Цаг үеийн мэдээ

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Маршалын гүүрний баруун талд Иргэн Э /35 настай, эмэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй/ “Туул” голын усанд осолдсон тухай дуудлагыг 9 сарын 29-ний өдрийн 10:29 цагт Нийслэлийн Аврах анги-105-ын алба хаагчид хүлээн авч 27 км замыг туулан 11:03 цагт очиж “Маршал”-ын гүүрнээс “Сонсголон”-гийн гүүр, “Яармаг”-ийн гүүр хүртэл усаар 20 км урсаж, 2-3 метрийн гүнд 3 удаа шумбалт хийж үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 19:30 цагт түр зогсоосон байна.