Цаг үеийн мэдээ

2020.09.29-ний өдрийн 03.30 цагийн орчимд Завхан аймаг, Их-Уул сум, Зарт баг “Ар намын ам” гэх газар /сумын төвөөс баруун урагшаа 43 км/ шороон замд улсын дугааргүй Мустанг 5 маркийн Г жолоочтой мотоцикл онхолдож, жолооч 22 настай, эрэгтэй Г-ын амь нас хохирсон ноцтой зам тээврийн осол бүртгэгдсэн байна. 

Хүний амь нас хохирсон тохиолдлын дийлэнх нь төв суурин газраас зайдуу хөдөө, хээрийн шороон замд бүртгэгдсэн байна.

Мотоцикл унаж ашиглахдаа хамгаалалтын хэрэгслийг өмсөж хэрэглэн замын хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна.  

Иргэд та бүхнийг замын хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжтой, үүргээ ухамсарлаж оролцохыг анхааруулах үүднээс энэхүү мэдээллийг нийтэлсэн болно.