Цаг үеийн мэдээ

Толгойн үс хүний зулайнаас даарах, хэт халахаас, тэр ч байтугай цохилт доргилт, гэмтлээс ч хамгаалах зөөлөвч болж өгдөг.

Үсээ зөв арчлахын тулд үснийхээ төрлийг зөв тодорхойлох нь чухал юм.

Үс нь хэвийн, хуурай, тослог, холимог гэсэн 4 төрөлд хуваагддаг. 

Хэвийн үс нь:  Гэрэл сайн ойлгодог тул наранд гялалзаж харагддаг. Хэрэв таны үс зөөлөн налархай, ширэлддэггүй, хялбар самнагддаг, хэлбэрт ордог ба эрүүл өнгөтэй, толгойгоо угаасны дараа хэд хоногийн турш энэ байдлаа хадгалж чаддаг бол та үсээ онцлогт нь тохируулан сайн арчилдаг, эрүүл сайхан үстэй юм байна. 

Тослог үс нь: Бүрсгэр өнгөтэй, угаагаад багахан хугацаа өнгөрсөний дараа тослогтон бөөгнөрч, хиртсэн бохир юм шиг санагдаж эхэлдэг. Үсний тослог нь олдмол болон удамшилаас шалтгаалсан толгойн хуйхны өөхний булчирхайн идэвхжилтээс хамааралтай байдаг болно. 

Хуурай үс нь:  Гэрэл муу ойлгодгоос болоод бүрсгэр өнгө муутай харагддаг ба гялтганадаггүй. Ийм үс нь амархан хугарч, орооцолдож ширэлддэг үзүүр нь салаалсан байна. Ихэнх хүмүүст тохиолддог энэ хүнсний хуурайшил нь тосны булчирхайн идэвхжил буурснаас бус харин үсээ буруу арчилснаас болж үүсдэг байна. 

Холимог: Ийм төрлийн үстэй хүмүүсийн тоонд гол төлөв урт үстнүүд ордог ба булчирхайнаас ялгарч буй тос үсийн уртад бүрэн хүрэлцдэггүй учраас үсний уг нь тослог, үзүүр нь хуурай байдаг ажээ. Тиймээс холимог үсний үзүүр нь байнга салаалдаг тул тохирсон арчилгаа, эрүүл хоолны дэглэм хэрэгтэй.

ҮСЭЭ АРЧЛАХ ЭНГИЙН АРГУУД

No Shampoo: How to Stop Washing Your Hair Every Day | Best Health

— Үсний үзүүр гадны нөлөөгөөр салаалдаг. Энэ нь үсний хэлбэрийг алдагдуулж, муухай харагдуулдаг. Мөн салаалсан үс нь шим тэжээлээ амархан алдаж, уян хатан чанар нь алдагдсан байдаг тул бусад үсэндээ нөлөөлдөг. Тиймээс сард дор хаяж нэг удаа үснийхээ үзүүрийг сөрмүүлээрэй. 

 

— Үсний арчилгаанд сам чухал. Байгалийн материалаар хийгдсэн нь л сайн. Хуванцар сам нь үсийг цахилгаанжуулдаг муу талтай. 

 

— Үс тослогтохоороо хуйх таагүй үнэртдэг. Энэ үнэрийг дарахыг тулд зөөлөн үнэртэй сүрчиг нэг дуслыг усандаа холиод үсээ зайлна. 

 

— Аль болох хими хийлгэхгүй байхыг хичээ. Үсийг жинхэнэ хугалж, хуурайшуулдаг зүйл бол хими. Гарцаагүй хими хийлгэх тохиолдолд үсний хуйханд тэжээлийн тос түрхэж, сайтар иллэг хийсний дараа хими хийлгэ. Химитэй үед долоо хоног болгон үсний тэжээлийн тос түрхэж байх хэрэгтэй.

 

— Үсийг байнга өнгөлөг байлгахын тулд байхуу болон хар цайны хандаар үсээ угаа. Энэ нь үсийг гандахаас сэргийлдэг. Үүнээс гадна үсийг гандаахгүй байх нэн сайн арга бий. Ингэхдээ нэг ширхэг шинэ өндгийг дөрвөн халбага коньяк ч юм уу, ликёртой хольж хутгаад үсэндээ түрх. Нүүр гарыг алчуураар дарж боогоод 25 минут болсны дараа бүлээн усаар угаана. Үс тань сэвсгэр зөөлөн, өнгөлөг болно. 

 

— Үсийг зөвхөн угааж ангижруулж, тос түрхээд явах нь үсэнд гаднаас арчилж байгаа л арчилгаа юм.  Харин үсний гялалзсан зөөлөн, эрүүл байдал нь зөвхөн гадаад хүчин зүйлээс төдийгүй дотоод хүчин зүйлээс асар их хамааралтай. Тэгэхээр таны юу идэж хэрэглэж, ямар тэжээллэг бодис авч байгаагаас үсний чинь уян налархай, усны долгион шиг байх нь шалтгаална. 

 

ҮСИЙГ ХУРДАН УРГУУЛЖ ЭРҮҮЛ БОЛГОХ ХҮНС 

14 Foods That Fight Hair Loss and Support Thick, Healthy Hair, According to  a Dietitian - HairAndBeautybc

Төмөр баялаг бүтээгдэхүүн: жишээ нь мэшил (буурцагны нэг төрөл, англиар lentils), хальстай төмс, газрын самар, наранцэцгийн үр, бурам, маалингын үр, үхрийн мах, сам хорхой зэрэг нь үснийбат бөх байдлыг хангана.

Селени-ээр баялаг бүтээгдэхүүн: самар нь хуйхыг эрүүл байлгана. B12 витаминаар баялаг бүтээгдэхүүн нь үсийг эрүүлжүүлдэг. Өдөрт дор хаяж 2.4 микрограм аминдэмийг авахын тулд тахиа, дун, тараг, өндөг, бяслаг зэргийг хэрэглэнэ

Жимс, үр тариа зэрэг нүүрс усаар баялаг бүтээгдэхүүнийг өдөр бүр хэрэглэх шаардлагатай. Нүүрс ус багатай хоол хүнс нь үс хэврэгших шалтгаан болно. A витаминаар баялаг бүтээгдэхүүнүүдэд бяслаг, өндөг, лууван, бууцай, C витаминаар баялаг бүтээгдэхүүнүүдэд улаан лооль орно. Энэ 2 амин дэмийг хангалттай авах нь байгалийн ангижруулагчболж байгаа хэрэг юм.

Кальциар баялаг хүнс: сүү, тараг, бяслаг, бууцай. Эдгээр нь таны үсийг хурдан ургуулна. Түүнчлэнүс хэврэгшиж, салаалахаас хамгаалах амин тэжээл эдгээр хүнсэнд агуулагддаг.

ҮСНИЙ АРЧИЛГАА УГААЛТААС Л ЭХЛЭДЭГ

How often should I wash my hair? 

Үсээ эрүүл сайхан, гэмтэлгүй харагдуулахын тулд цагаа олсон зөв угаалга маш чухал ач холбогдолтой юм. Үсийг ерөнхийдөө онцлогоос нь шалтгаалан өдөр тутмын угаалгаас 8-10 хоногт 1 удаа гэсэн давтамжтайгаар угааж болдог. Баримтлах зарчим нь тун энгийн өөрөөр хэлбэл угаах зайлшгүй гэж үзсэн үедээ л үсээ угаах хэрэгтэй. Жишээ нь үсний гель, хөөс лак зэрэг үсийг хатууруулж гэмтээдэг хэлбэржүүлэгч бэлдмэл тогтмол хэрэглэдэг хүмүүс үсээ өдөр бүр угаах шаардлагатай болдог. Өдөр тутам үсээ угаадаг хүмүүс зориулалтын зөөлөн шампунь сонгох нь зүйтэй. Үсээ угаахдаа хэт халуун болон хүйтэн усаар угааж болохгүй ба усны температурын түвшин 35-45 градус байх ёстой ажээ. Мөн үсний тослог их байх тусам усаа бүлээсгэх / хүйтэвтэр / шаардлагатай болдгийг сана. Үүнээс гадна шампуниа хуурай үсэн дээрээ түрхэж болохгүй ба эхлээд үсээ сайтар норгож дараа нь алган дээрээ бага зэрэг шампунь асгаж, 2 алгаа хавсран нялж толгойныхоо хуйханд нямбай хурууныхаа өндгөөр иллэг хийх маягаар жигд тарааж үүссэн хөөсөөр үсээ угаах нь зөв.

Мөн үсээ, дор хаяж 2 удаа угаах шаардлагатай ба эхний угаалтаар хир, тоос шороо, арьсны тослогыг арилгаж удаах угаалтаар жинхэнэ шампуны эмчилгээний идэвхжил харагдах учиртай. Харин шампунь болон үсний бусад угаагч бэлдмэл хэрэглэсний дараа үсний гадарга дээрх угаагч бодисын үлдэгдлийг сайтар усаар зайлан арилгах хэрэгтэй. Мөн угаахаас өмнө сайн самнасан үс угаасны дараа орооцолддоггүй амархан /хэвд ордог / самнагддаг гэдэг.

Богино үсийг угаас нь харин урт үсийг үзүүрээс нь дээш ахих замаар самнах хэрэгтэйг сана. Үсийг нойтон байхад нь самнах нь буруу ба зайлшгүй тохиолдолд төмөрлөг биш хуванцар, модон самаар самна. Үсийг хатаах хамгийн шилдэг арга бол өөрөөр нь хатаах явдал бөгөөд зарим тохиолдолд халуун алчуур хэрэглэж болдог.

Хатаагч сэнс ашиглахаас аль болох татгалзах хэрэгтэй. Хэрэв үсээ сэнсээр хатааж хэлбэрт оруулах бол хүйтэн сэнсээр толгойноосоо 40-см хэртэй зайнаас барьж үлээлгэвэл зохино. 

 

АНХААРУУЛАХ ЗҮЙЛС 

7 Toxic Thinking Mistakes That Will Keep You From Being Mentally Strong |  Inc.com

Үсээ крантны усаар угаахаас аль болохоор татгалзаж бай. Учир нь крантны усанд олон төрлийн эрдэс давс агуулагддаг учраас үсийг өвчлүүлж, хуурайшуулахын зэрэгцээ өнгийг алдуулдаг. Бас байхуу цай үсний өнгийг сэргээж өгдөг сайн талтай. Үсийг буруу угааснаас хугарамтгай болох төдийгүй унадаг. Унаж буй үсийг ганга өвсний хандаар угаахад уналтыг зогсоож, ургалтыг түргэсгэнэ. Бас өнгийг сэргээж гоёмсог харагдуулдаг Үсээ угаасны дараа хэзээ ч бүү мушгиж бай. Мушгилт нь үсийг хугарамтгай болгодог муу талтай. Үсээ цэвэр, хуурай алчуураар арчаад 5-10 минут алчуураар орооход гэмгүй. Эвгүй үнэртэй алчуур үсэнд элдэв үнэр шингээж, таныг бүхэл өдрийн турш тавгүй байлгана. Нойтон байхад нь үсийг самнаж болохгүй. Энэ нь үсний намирсан, хөвсгөр байдлыг алдагдуулдаг Үсний сэнс, хайч, индүүг тогтмол хэрэглэхээс аль болох зайлсхийгээрэй. Учир нь үсний өнгийг алдуулж хуурайшуулдаг.

 

ШАМПУНИЙ ТУХАЙД

It All Comes Out in the Wash? – Fuel for Thought

Үсээ шампуниар долоо хоногт 2-3 удаа угаахад хангалттай. Шампуниар угаах үед толгойн арьсыг зөвхөн хурууны үзүүрээр үрнэ. Хөөсөрмөгц толгойгоо аль болох удаан угаа. Энэ нь толгойд иллэг болоод зогсохгүй үсийг сайтар цэвэрлэхэд тустай. Хөөсийг бүлээн усаар угааж арилгана. Шинэ төрлийн шампунь дадал болсон шампуниас илүү онцлог чанартай байж болно. Хэт хямдхан шампунь хэрэглэвэл үс хугарамтгай болох магадлал ихсэнэ гэж ойлгож болно. Ийм шампунь авсан тохиолдолд өдөр бүр хэрэглэж болохгүйг санаарай. Нэр хүндтэй үйлдвэрлэгчийн бүтээгдэхүүнийг худалдан ав. Энэ нь чанарын хувьд арай илүү байна гэсэн үг. Шампуны шошгыг хараад таны үсэнд тохирох эсэхийг бүрэн гүйцэд мэдэх хэцүү Шампуны цэвэрлэх чанар нь хөөснөөс үл хамаарна. Хөөс их байлаа гээд илүү сайн угаана гэсэн үг биш. Шампундсаны дараа үс чинь гялалзсан туяа, өтгөн байдал нь үсэнд үл нөлөөлөх өвөрмөц бодисын тусламжтайгаар бий болдог.

БАНАНААР ҮСНИЙ ТЭЖЭЭЛИЙН МАСК ХИЙХ АРГА:  Бананаар үсэндээ жинхэнэ амин дэмээр баялаг үсний маскыг маш хялбар аргаар хийж болно. Ингэхдээ бидэнд 1 ширхэг банана, 1-2 цайны халбага зөгийн бал, 5 дусал оливын тос байхад л хангалттай. (хуурай үстэй бол 1 ширхэг өндөгинй шар нэмж болно.)

Хийх дараалал:

1.Банан, зөгийн бал, өндөгний шар, оливын тосоо холигчинд хийж хутгаад зөөлөн зуурмаг болгоно.

2.Үсээ халуун бүлээн усаар чийглээд бэлэн болсон зуурмагаа түрхэж өгнө.

3.Үсэндээ малгай өмсөөд гадуур нь алчуураар ороо. Энэ нь маск үсэнд болон хуйханд тэжээлийг илүү шингээх тустай.

4.Маскаа 25-30 минут байлгасны дараа өөрт тохирсон шампуниар үсээ угааж зайлаарай. Банан нь витамин В ба С баялаг тул гэмтэж хугарамтгай болсон үсэнд сайн тэжээл болохоос гадна бананд агуулагдаж буй витамин В нь салаалсан үсыг эмчлэх тустай. Энэхүү энгийн гэрийн нөхцөлд хийж болох маск нь бас хаг арилгах, хуйх чийгшүүлэх маш сайн талтай.