Цаг үеийн мэдээ

ЭХЭМҮТ-ийн Тандалт судалгааны албанаас Эрүүл мэндийн сайдын А/207 тоот тушаалын 3.2.5, 3.2.6, 3.2.7 дахь заалтын дагуу “Хүүхдийн эндэгдлийн өнөөгийн байдал” сэдэвт цахим хурлыг зохион байгууллаа. Цахим хурлаар “Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн өнөөгийн байдал”; ”Нярайн эндэгдлийн өнөөгийн байдал” сэдвээр ТСА-ны их эмч Х.Бортуяа, Б.Мөнхзаяа нар мэдээлэл хийлээ. 

Цаашид эрүүл мэндийн байгууллагууд ЭМС-ын 503 тоот тушаалыг хэрэгжүүлэн ажиллаж буй талаарх (Тав хүртэлх насны хүүхдийн болон нярайн эндэгдлийн тохиолдол бүрийг магадлан хэлэлцэж, өвчлөл, эндэгдлийг бууруулах ажлын төлөвлөгөө гаргаж ажилласан) тайлангаа ТСА-нд гүйцээн ирүүлэх талаар зөвлөв.