Цаг үеийн мэдээ

Өнөөдөр ХӨСҮТ, ЗӨСҮТ, Дархан-Уул аймгийн вирус судлалын лабораторид энэ сарын 9-11-ний өдрүүдэд нийтдээ 2027 хүнд шинжилгээ хийсэн байна. Үүний 2024 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй бол гурван хүний шинжилгээний сорьцонд вирус илэрлээ.

2020 оны аравдугаар сарын 8-ны өдөр Алтанбулгийн боомтоор орж ирсэн тээвэр ачааны машины жолооч 51 настай эрэгтэй, 10 сарын 10-ны өдөр Токио-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн 31 настай эмэгтэй, 25 настай эрэгтэй нарт коронавирус илэрсэн байна.