Цаг үеийн мэдээ

ГССҮТөв эмч, эмнэлгийн ажилчиддаа зориулж ГССҮТ-н 60 жилийн ойн босгон дээр чийрэгжүүлэх танхим буюу фитнес төвийг нээж бэлэг барьжээ. Уг фитнес төвд эмч, эмнэлгийн ажилчид чөлөөт цагаараа спиннинг дугуй, боксоор хичээллэхээс гадна, биеийн хүчний дасгалуудыг хийх бүрэн боломжтойгоор тохижуулсан ба Ковид-19 цар тахлын үед хөдөлгөөний идэвхитэй байж дархлаагаа дэмжих таатай боломж бүрдээд байна.

Уг фитнесс төвийг байгуулахад дэмжиж хамтран ажилласан Denk Pharmа, “Соргог баян далай” ХХК, “Орто Спайн” ХХК зэрэг компаниудад баярлаж талархсанаа илэрхийлсэн байна.

Идэвхитэй дасгал хөдөлгөөн хийж дархлаагаа дэмжицгээе хэмээн ГССҮТ-ийн хамт олон уриалж байна.