Цаг үеийн мэдээ

 Apple  компани iPhone 12 утасны дөрвөн шинэ iPhone 12 mini, iPhone 12,  iPhone 12 Pro болон iPhone 12 Pro Max загваруудыг танилцууллаа. 

A gif demonstrating how a MagSafe Charger easily attaches to the back of iPhone 12.

Дөрвүүлээ шинэ iPad Air-т суурилуулсантай ижил А14 процессортой бөгөөд эрчим хүчний зарцуулалтыг 30 хувиар бууруулах гэнэ.

Загварын хувьд iphone 5-тай төстэй дөрвөлжин хэлбэртэй

Өмнө нь iPhone-ийн загварууд LCD дэлгэц суурилуулж байсан бол шинэ загварууд бүгд OLED дэлгэцтэй. OLED дэлгэц нь эрчим хүчийг маш бага хэмжээгээр ашигладгаараа онцлог аж.

Гаднах загвар ч бага зэрэг хавтгай болж илүү нимгэн болсон байна. Мөн iPhone 12 5G  модемтой болсноор 5G сүлжээг дэмждэг болж байна. Эх биедээ "MagSafe" соронзон тогтоогчтой тул  хэтэвч, цэнэглэгч зэргийг нааж тогтоох боломжтой юм. 

iPhone 12 and iPhone 12 mini in the blue aluminum finish.

Ямар ямар загвар гарсан бэ?

iPhone 12 mini

"Дэлхийн хамгийн жижигхэн, нимгэн 5G дэмждэг ухаалаг утас"

iPhone 12 in black, white, red, green, and blue, demonstrating water resistance.

iPhone 12 mini нь хамгийн жижиг хэмжээтэй загвар. 5,4 инчийн дэлгэцтэй,  iPhone SE загвараас хэмжээгээрээ том ч iPhone 8-аас жижиг юм байна. Мөн 64, 128 эсвэл 256 гигабайтын багтаамжтай, хар, цагаан, улаан, хөх, ногоон өнгөний сонголттой, эх бие нь хөнгөн цагаан материалаар хийгдсэн. 

iPhone 12 pro, pro max

The new MagSafe Duo Charger for iPhone and Apple Watch.

 

iPhone 12 нь 6,1 инчийн дэлгэцтэй, бусад үзүүлэлт нь адилхан. 

iPhone 12 Pro загварын хэмжээ нь iPhone 12-той ижил. Харин эх биеийг хөнгөн цагаанаар бус гангаар хийсэн бөгөөд гадаргууг нь шилээр бүржээ. Ардаа өргөн өнцгийн, алсын, хэт өргөн өнцгийн  12 MP камертай. Энэ нь шөнийн зураг авалт хийх чадварыг сайжруулсан байна. Өмнө нь энэ систем iPad Pro-д суулгасан байна. Түүнчлэн энэ загвар нь 128, 256, 512 гигабайтын багтаамжтай, алтлаг, мөнгөлөг болон хар саарал, хөх өнгөний сонголттой. 

 

iPhone 12 Pro Max нь хамгийн том загвар. Бүхэлдээ iPhone 12 Pro загвартай төстэй ч 6,7 инчийн өргөн дэлгэцтэй, 2,5 дахин ойртуулах оптик дурантай. 

iphone 12-оор авсан шөнийн зургууд

An outdoor Night mode photo of a barn shot on iPhone 12.

A Night mode portrait of a young woman shot on iPhone 12.

эх сурвалж: apple.com