Цаг үеийн мэдээ

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Буурхээр багийн “Өндөр-Эрэг” гэдэг газар Тус сумын Ганзам багийн иргэн А/70 настай, эрэгтэй/, мөн тус багийн иргэн С /64 настай, эрэгтэй/ нар 8 сарын 18-ны өдрийн 16:00 цагийн орчим “Орхон” голын  ус руу сэлэх гэж ороод живсэн тухай дуудлагыг хүлээн авсан бөгөөд тус аймгийн Онцгой байдлын газар  8 сарын 18 наас 8 сарын 31-ний өдөр, 9 сарын 12ноос 9 сарын 18-ны өдөр, 10 сарын 03аас 10 сарын 4-ний өдрүүдэд эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 10 сарын 04-ний өдрийн 18:30 цагт ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж эрлийг зогсоожээ. Иргэн С/64 настай, эрэгтэй/-ын цогцос ОХУ-ын нутаг дэвсгэрээс олдсоныг ОХУ-аас Монгол Улсын хилээр 10 сарын 14-ний өдрийн 21:20 цагт Хилийн цэргийн 0101 дүгээр анги, Хилийн мэргэжлийн хяналтын албаны байцаагч, Зооноз өвчин судлалын төвийн ажилтнууд, Цагдаагийн алба хаагч, ар гэрийнхэн цогцсыг хүлээн авах, таниулах ажиллагааг зохион байгуулж мөн өдрийн 22:10 цагт аймгийн Нэгдсэн эмнэлэгт цогцсыг шилжүүлэн, ариутгал халваргүйжүүлэлтийг хийсэн байна.