Цаг үеийн мэдээ

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралд нэр дэвшигч амь насаа алдсан хэрэг өчигдөр гарчээ. Энэ талаар Нийслэлийн цагдаагийн газрын мэдээлснээр нэр дэвшигчийг түүний сонгуулийн сурталчилгаанд ажиллаж байсан ойрын хүн нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ амь насыг нь хохироосон болохыг нь урьдчилсан байдлаар тогтоогдсон гэдгийг мэдэгдэв. Хэргийг тодруулбал,  2020 оны аравдугаар сарын 14-ны өдрийн 15.10 минутад Өмнөговь аймгийн Цагдаагийн хэлтэст хүн машинд мөргүүлээд нас барлаа гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ. Дуудлагын дагуу цагдаагийн байгууллагынхан очиж шалгахад  иргэн Б гэгч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ автомашин барьж, ухрах үйлдэл хийхдээ иргэн М-ийг мөргөж амь насыг нь хохироосон байна. Талийгаач М нь орон нутгийн сонгуульд бие даан нэр дэвшсэн. Харин хэрэгт холбогдогч Б нь сонгуулийн сурталчилгаанд нь ажиллаж байсан, найз нөхдийн холбоотой хүмүүс байсан гэдгийг албаныхан хэлэв.

Энэ талаар тус газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Б.Баатархүү “Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр өрсөлдөгч намын нэр дэвшигчид нэгийнхээ амь насанд хүрсэн гэдэг нь ташаа мэдээлэл. Болсон хэргийн талаар дурдвал Өмнөговь аймгийн Цогтцэцийн сумын харьяат Б гэгч нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ автомашинаар ухрах үйлдэл хийх үедээ нэр дэвшигч М-ийн амь насыг хохироосон хэрэг гарсан. Хэргийг сумын цагдаагийн хэлтэс шалгаж байна” гэлээ.