Цаг үеийн мэдээ

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн ирц 19.00 цагийн байдлаар улсын хэмжээнд 47.6 хувьтай байгааг СЕХ-ноос мэдээлэв.

Санал хураалт 07.00 цагт эхэлсэн бөгөөд 20.00 цагт дуусах юм. Санал хураалт дууссаны СЕХ-ны төв серверт саналын дүнгүүд ирэх юм. Ингэснээр, 100 хувь дүн нь ирсэн аймаг, дүүргийн санал хураалтын дүнг СЕХ-ны www.gec.gov.mn цахим хуудсаар мэдээлэх аж.

Цагдаа дотоодын цэргийн нийт бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа бөгөөд улс төрийн эрх, эрх чөлөө, ИТХ-ын сонгуультай холбоотой 369 гомдол мэдээллийг шалгаж байгааг ЦЕГ-ын хэлстийн дарга Б.Чинбат мэдээлэв.

Үүнээс 7 мэдээлэлд зөрчлийн хэрэг нээсэн бөгөөд 3 гомдлыг нь харъяаллын дагуу мэргэжлийн хягалт, ШӨХТГ-т шилжүүлжээ. Үргэлжлүүлэн Зөрчлийн шинжтэй 169 гомдлыг шалгаж байгаа юм.