Цаг үеийн мэдээ

ИТХ-ын 19:00 цагийн байдлаар нийт сонгогчийн 55,3 хувь буюу 33.884 иргэн саналаа өгсөн байна. Ирцийн байдлаар хамгийн өндөр нь Баянцагаан сум 70,4 хувьтай байгаа бол хамгийн бага ирцтэй Өндөрширээт сум 46.8 хувьтай байгаа юм.

 

Санал өгсөн иргэдийн насны ангиллаар нь авч үзвэл 18-25 насныхан ирц 11,5 хувьтай, 26-40 насныхан 28,7 хувьтай байгаа бол 41-55 насныхан 32,1 хувьтай, 56-аас дээш насныхан 27,8 хувийг эзэлж байна гэж СЕХ-оос мэдээллээ.

 

Хүйсийн харьцаагаар авч үзвэл эрэгтэй 15738 буюу 46,4 хувьтай,  эмэгтэй 18146 буюу 53,6 хувьтай байна.