Цаг үеийн мэдээ

2017 онд Киргизстаны 5 дахь ерөнхийлөгчөөр сонгогдсон 61 настай Сооронбай Жээнбеков төрийн тэргүүний суудлаасаа сайн дураараа огцорлоо.

Тус улсад энэ сарын 4-нд явагдсан бүх нийтийн парламентын сонгуулийн дараа эмх замбараагүй байдал бий болж улмаар өнгөрсөн долоо хоногт ерөнхий сайд нь огцорсон билээ.

10-р сарын 6-ны өдөр жагсагчдын дэмжлэгтэйгээр шоронгоос суллагдсан сөрөг хүчний улс төрч 51 настай Садыр Жапаров суллагдсан өдрөө засгийн газрын шинэ тэргүүнээр сонгогдсон юм.

Тэгвэл тэрээр өчигдөр огцрох өргөдлөө өгсөн Сооронбай Жээнбековын халааг авч, Киргизийн шинэ ерөнхийлөгч болсон байна.

Сооронбай Жээнбековын хувьд улс оронд нь үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан ард түмнийхээ эсрэг хүч хэрэглэж, цус урсгасан Ерөнхийлөгч болж түүхэнд нэрээ үлдээхийг хүсэхгүй байгаа учир огцрох шийдвэр гаргасан хэмээн тайлбарласан байна.

Эх сурвалж: ВВС