Их Британийн нийслэл Лондон хотод коронавирусний халдварын шинэ тохиолдлууд огцом нэмэгдэж байгаатай холбогдуулан бямба гаргаас эхлэн хорио цээрийн дэглэмийг улам чангатгахаар болсон байна.

Маргааш хэрэгжиж эхлэх 2 дугаар түвшний хөл хорионы хүрээнд айлд зочлохгүй байх, хамтдаа амьдарч байгаа гэр бүлийн гишүүд өөр гадны хүмүүстэй уулзахгүй байх, гадаа задгай агаарт нэг дор 6-аас дээш тооны хүн цуглахгүй байх, нийтийн тээврийн хэрэгслийг аль болох ашиглахгүйгээр унадаг дугуй, скутер зэргийг унаж, явган явах, шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гарахгүй байх ёстой юм байна.

Эх сурвалж: ВВС

Таны сурталчилгаа