Улсын Онцгой комисс /УОК/-ын шийдвэрийн дагуу Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр хөөрнө. Тус транзит нислэгээр ирэх 250 гаруй иргэнийг ХӨСҮТ, Сүнжин Гранд, Хабу, Зүчи зочид буудалд тусгаарлах юм. УОК-ын  шийдвэрийн дагуу энэ сард 16 удаагийн нислэг үйлдэхээр төлөвлөсний дагуу найман удаагийн нислэг үйлдэж, 1560 иргэнээ татан аваад байна.

Энэ сард хийх тусгай нислэгийн хуваарь:

10 дугаар сарын 16-нд Сөүл-Улаанбаатар /транзит/

10  дугаар сарын 17-нд Сөүл-Улаанбаатар

10 дугаар сарын 18-нд Сөүл-Улаанбаатар 

10 дугаар сарын 19-нд Сөүл-Улаанбаатар 

10 дугаар сарын 20-нд Сөүл-Улаанбаатар 

10 дугаар сарын 23-нд Франкфурт-Улаанбаатар чиглэлд тус тус нислэг үйлдэх бол Сиатл-Улаанбаатар чиглэлийн нислэгийн хугацаа тодорхойгүй байгаа юм.

Таны сурталчилгаа