Цаг үеийн мэдээ

БНХАУ Франц улсын нэгэн музей дэхь Чингис хааны үзэсгэлэнгийн танилцуулга, тайлбарт Монгол гэсэн үгийг ашиглахгүй байхыг шаарджээ. Үүнийг Францчууд Хятад улс түүхийг гуйвуулах гэж оролдож байна гэж буруутгалаа. 

Франц улс “Chateau des ducs de Bretagne” үзэсгэлэнг Өвөрмонголчуудтай хамтран зохион байгуулахаар төлөвлөж байжээ. Бээжин хотын эрх баригчид "Чингис хаан", "Монголын эзэнт гүрэн" гэсэн үгсийг гээх дараа нь үзэсгэлэнгийн текст, газрын зураг, болгоныг хянахыг хүссэн байна.

Саяхан Өвөрмонголын сургуулиудад улс төр, түүх, уран зохиолын хичээлийг “мандарин” хэлээр заахыг шаардсан бөгөөд тус бодлогын улмаас олон долоо хоногийн эсэргүүцэл, тэмцэл болж олон хүн эх хэлнийхээ төлөө амиа алдсан.

The Chateau des ducs de Bretagne history museum in the city of Nantes, northwestern France

Хятад улс үндэстний цөөнхөд хандах байр суурь улам чангарч байгаа нь харамсалтай. Тиймээс Франц улс Хятад улстай сөргөлдөж Өвөрмонголчуудыг улам дарамт шахалтанд оруулахгүйн тулд үзэсгэлэнг түр хугацаанд зогсооход хүргэлээ гэж мэдэгдлээ. 

Францын эрдэм шинжилгээний ажилтан Антуан Бондаз музейн шийдвэрийг твиттер хуудсаараа дамжуулан дэмжиж, хятадуудын мэдээлж буй шаардлагыг "галзуурал" гэж бичжээ.

Тэгвэл Франц улсын талаас Хятадын дээрх шахалтыг эсэргүүцэж, цаашдаа Америк болон Европын зарим орнуудтай хамтран Чингис хааны үзэсгэлэнг улам далайцтай зохион байгуулж, дэлхийгээр тойрон бүр ч олон сая хүнд хүргэхээр төлөвлөсөн тухайгаа мэдэгджээ.

Эх сурвалж: www.dailymail.co.uk