Цаг үеийн мэдээ

Аймаг,нийслэл, сум,дүүргийн ИТХ-ын сонгууль өчигдөр буюу 2020 оны 10-р сарын 15-нд болж өнгөрлөө. МАН-ын удирдлагууд сонгуулийн үр дүнгийн талаар мэдээлэл өглөө. 

Энэ үеэр МАН-ын ЕНБ-ын дарга Д.Амарбаясгалан:

"СЕХ-ноос урьдчилсан дүнг танилцуулсан. НИТХ-ын 45 төлөөлөгчөөс 34 төлөөлөгч буюу 75,5 хувь,  9 дүүргээс Сүхбаатар дүүргээс бусад 8 дүүрэг буюу 88,8 хувь, ДИТХ 291-ээс 200 төлөөлөгч буюу 70 хувь, 21 аймгаас 13 аймаг, 330 сумаас 185 сум 56 хувиар ялалт байгууллаа. МАН-д итгэл үзүүлж сонгосон иргэд сонгогчиддоо МАН-ын мянга мянган гишүүдийн нэрийн өмнөөс талархал илэрхийлэе. Ийм сонголт хийсэн нь 2020 оны УИХ-ын ээлжит сонгуульд хийсэн сонголтоо бататгаж, ирэх 4 жилд улс эх орныхоо хөгжил цэцэглэлтэд илүү хувь нэмрээ орууласай гэсэн итгэл. Энэ их итгэлийг бүрэн зүтгэлээр хариулж чармайн ажиллах болно. Мөн итгэлийг нь хүлээж чадаагүй найман аймаг, нэг дүүргийн иргэдийнхээ итгэлийг олж авахын төлөө хичээн ажиллана. " гэлээ.