Цаг үеийн мэдээ

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2020 оны сонгууль өчигдөр болж өндөрлөсөн. Энэ удаагийн сонгуульд нэр дэвшсэн 17,149 хүнээс гурван хүн нэг ч хүний санал аваагүй байна. 

-АН-аасХэнтий аймгийн Дархан сумын ИТХ-ын сонгуулийн 2-р тойрогт дэвшсэн Э.Чулуунгэрэл

- Баян-Өлгий аймгийн Сагсай сумын ИТХ-ын сонгуулийн 6-р тойрогт дэвшсэн А.Медетхан

- Хэнтий аймгийн ИТХ-ын сонгуулийн 21-р тойрогт нэр дэвшсэн Д.Аюурбунь нарт нэг ч хүн саналаа өгөөгүй байна. 

Өөрөөр хэлбэл, Хэнтий аймгийн хоёр тойргийн иргэд АН-ын нэр дэвшигчдэд огт саналаа өгөөгүй ажээ.