Цаг үеийн мэдээ

НИТХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн санал хураалт өглөөний 07:00 цагаас оройн 20:00 цаг хүртэл үргэлжилсэн. СЕХ-ны урьдчилсан дүнгээр нийслэлд МАН 201, АН 75, ХҮН-аас 10, Ногоон намаас нэг, бие даагч хоёр нэр дэвшигчид ялалт байгуулсан. Үүнтэй холбоотойгоор АН-аас мэдэгдэл хийлээ.

АН-ын удирдлагууд: "Манай намын зүгээс хуулиа дээдэлж, хуулийн бүхий л шаардлагыг биелүүлж энэ удаагийн сонгуульд оролцлоо. Гэвч эрх баригч нам "Монгол Улсын Үндсэн хууль", "Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хууль" -ийг илт зөрчлөө. Хууль, хүчний байгууллагууд дан ганц эрх баригчдад үйлчилсэн шударга бус сонгууль боллоо. Тухайлбал,

-Сонгуулийн цахим системийг ашигласан байж болзошгүй

-Эрх баригч хүчний зарим нэр дэвшигчид төрийн эрхийг хууль бусаар авахыг завдсан нь нотлогдсон ч шалгаагүй

-Мөнгө тараасан нь баримтаар баталгаажсан

-Тагнуулын байгууллага хүртэл эрх баригчдад ашигтайгаар шүүхийн шийдвэрт нөлөөлөх албан бичиг үйлдэн илгээсэн

-Нэг хаяг дээр олон бүртгэл үүссэн байхад Улсын бүртгэлийн байгууллага бодит бус тайлбар өгсөн гэх мэт. Тиймээс цаашид шударга иргэдийнхээ хамт хуулийн хүрээнд Үндсэн хуулийн цэц болон хууль, шүүхийн байгууллагад хандаж үүнтэй тэмцэнэ" гэлээ