Цаг үеийн мэдээ

Говь-Алтай аймгийн Дэлгэр суманд 2020 оны аравдугаар сарын 15-ны 20:00 цагийн орчимд зам засварын ажилд ажиллаж байгаад оргосон хорих ангийн ялтан Г.Эрдэнэпүрэвийг  баривчилжээ. Түүнийг өнөө өглөө /2020.10.17/ Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын нутаг "Шалын хоолой" гэх газраас эрлийн хэсэг олж тогтоон баривчилсан байна.

Хоригдол Г.Эрдэнэпүрэв нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1.2.1, 17.1.2.3, 17.1.2.4 дэх зүйл ангиар /хулгайлах гэмт хэрэг үйлдэн/ 6.8 жилийн хорих ялаар шийтгэгдсэн бөгөөд эдлэх ёстой ялынхаа 70 хувийг эдэлсэн учраас гадуур ажиллаж байжээ.