Цаг үеийн мэдээ

 

Колорадо мужийн түүхэнд гарч байгаагүй их хэмжээний ойн түймэр гэж бүртгэгдсэн Денвер  хоттой ойрхон “Камерон пек” ууланд асч байгаа түймэр нь хэт халалт, хүчтэй салхины улмаас хүчтэй болж идэхжжээ. Тиймээс түймэр гарч байгаа бүсийн ойролцоох газруудад албадан нүүлгэн шилжүүлэлт хийхэд хүрээд байгаа аж. Орон нутгийн түймэртэй тэмцэх албаны хэвлэлийн төлөөлөгч Касс Кэрнс “Цагт 112 км цагийн хурдтай гэж бүртгэгсэн хүчтэй салхи нь түймрийг хүчээ авахад нөлөөлсөн. Ялангуяа, зүүн өмнөд хэсгийн Камерон пек уулын дагуу бүс нутагт түймэр ихэссэн” гэж мэдээлжээ. АНУ-ын Ойн албанаас ойн түймэр 187.537 орчин га газрыг хамраад байна” гэв. Тухайн бүсийн баруун хэсэгт нэмж түймэр гарсан гэж Боулдер хотын галын албаныхан мэдээллэв.