Цаг үеийн мэдээ

Төв аймгийн Сэргэлэн сумын I багийн нутаг, IV зөрлөгийн орчимд химийн хорт болон аюултай бодисын сав, баглаа боодол дахин боловсруулдаг “Түмэн эгшиг” компани үйл ажиллагаагаа эхлүүлжээ. Тус үйлдвэр химийн бодисын хуванцар болон төмөр сав, тэсрэх бодисын шуудайг хайлуулж, хорт нэгдлийг нь саармагжуулаад, барилгын материал үйлдвэрлэх аж. 

Хорт хийн судлаач, химийн инженер Г.Чинзориг “Химийн хорт, аюултай бодис агуулж байсан, ахуйн зориулалтаар ашиглах боломжгүй хуванцар савыг гэр хорооллын айлууд өргөн хэрэглэдэг. Үүнээс болоод иргэд эрүүл мэндээрээ хохирох, цаашлаад монголчуудын удмын сан, үндэсний аюулгүй байдалд заналхийлэх хэмжээнд хүрсэн. Тиймээс энэ төрлийн хаягдлын хор нөлөөг багасгах зорилгоор ийм үйлдвэр байгуулсан” гэжээ.