Цаг үеийн мэдээ

Уг хэрэг энэ сарын 8-нд Фижи улсын нийслэл Сувад гарсан байна. Тус хотноо байрлах Grand Pacific зочид буудалд Тайванийн үндэсний баярт зориулсан арга хэмжээ болсон юм. Ёслолын арга хэмжээнд Фижи улсын сайдууд, гадаадын дипломатчид, Фижи дэх хятад үндэстнүүдийн төлөөлөл гэх мэт эрхмүүд оролцжээ.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар “Хятадын хоёр дипломатч урилгагүйгээр дотогш нэвтрэн орж, зураг авч эхэлсэн. Уг үйлдлийг зогсоох гэсэн Тайванийн төлөөлөгч маргаан үүсгэснээр харилцан гар зөрүүлсэн” гэжээ.

Хэргийн газарт цагдаагийн байгууллагын ажилтнууд очсон ч дипломатчдын халдашгүй эрхтэйн улмаас саатуулаагүй байна.