Цаг үеийн мэдээ

Завхан аймгийн Тэс сумын Дооно багийн “Холбоо’’ гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 24 км-т, аймгийн төвөөс хойд зүгт 330 км-т/Малчин Д /82 настай, эрэгтэй/ 10 сарын 21-ний өдрийн 21:00 цагийн орчим гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг 10 сарын 22-ны өдрийн 02:36 цагт аймгийн Онцгой байдлын газрын Тэс сум дахь Гал түймэр унтраах, аврах 57 дугаар ангийн алба хаагчид хүлээн авч  ар гэрийнхэнтэй хамтран  эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.