Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Өлзийт багийн 12 дугаар гудамжинд 10.20-ны өдрийн 06:00 цагийн орчим 18-20 м/с хүртэл хүчтэй шороон шуурга шуурсны улмаас иргэн Б-ийн 5 ханатай гэр нурж, эвдэрсэн тухай мэдээллийг 10.21-ний өдрийн 10:30 цагт хүлээн авсан байна.

Тус сумын Засаг даргын Тамгын газрын ажлын хэсэг тухайн газарт 10.21-ний өдөр очиж, нөхцөл байдалтай танилцсан тухай мэдээллийг аймгийн Онцгой байдлын газарт мэдэгджээ.

 

Таны сурталчилгаа