Цаг үеийн мэдээ

Махны экспортыг нэмэгдүүлэх зорилгоор ХХААХҮ-ийн яамнаас мах экспортлогч аж ахуйн нэгжүүд ямар нэгэн хүндрэл чирэгдэлгүйгээр төрийн үйлчилгээг авах боломж бүрдүүлэх зорилгоор холбогдох мэргэжлийн байгууллагыг оролцуулсан “Нэг цэг"-ийн үйлчилгээг зохион байгуулахаар боллоо. Ингэснээр аж ахуйн нэгжүүд бичиг баримт бүрдүүлэх гэж цаг хугацаа алддаг, төрийн үйлчилгээг чирэгдэлгүй авах боломжтой. “Нэг цэг"-т Мэргэжлийн хяналтын газар, Мал эмнэлгийн ерөнхий газар, Стандарт хэмжил зүйн газар, Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Мал эмнэлгийн ариун цэврийн төв лаборатори зэрэг байгууллага шуурхай үйлчилгээ үзүүлэх юм.

Эх сурвалж : Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам