Цаг үеийн мэдээ

 

Улсын хэмжээнд 819 сургууль, дотуур байр гадаа модон жорлонтой байна. Хамгийн өндөр буюу Хөвсгөл аймагт 103 сургууль, 220 цэцэрлэг гадаа жорлонтой аж. Үүнээс үүдэн бага насны хүүхдүүд суурь өвчтэй болж байгааг холбогдох байгууллагын мэргэжилтнүүд анхааруулж байсан юм. 

Модон жорлонг халах цаг нь болсон гэдгийг УИХ-ын эмэгтэй 13 гишүүдээс бүрдсэн бүлгэм онцоллоо.

 

Н.Алтанхуяг: Төсвийн мөнгөөр боловсролын ялгаатай байдлыг үүсгэж болохгүй

 

УИХ-ын гишүүн Ч.Ундрам “ УИХ-ын 13 эмэгтэй гишүүд бүлгэм байгууллаа. Эдгээр хүмүүс дунд Боловсролын салбарт ажиллаж байсан хүмүүс цөөнгүй байгаа учраас энэхүү асуудлыг яаралтай шийдвэрлэхийг зорьж байна. Хүйтний улиралд бага насны хүүхэд модон жорлонд бие засаж байна. Үүнээс болж хүүхдүүд өвчин тусаж байна. Үүнд анхаарлаа хандуулж дуу хоолойгоо нэгтгэх болно” гэлээ.

 

ASU.MN - Ч.Улаан: Сар бүр 3000 тонн махыг зах зээлд нийлүүлнэ

 

УИХ-ын гишүүн Баярсайхан “ Өнөөдрийг хүртэл шийдээгүй маш чухал асуудлын нэг бол модон жорлон. БШУЯ-ны төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа энэ асуудал дээр ажилласан. Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжаар Говь-алтай, Увс, Завхан аймгуудад 17 дотуур байранд засвар хийсэн. 21-р зуунд модон жорлонтой байна гэдэг байж боломгүй зүйл. Тиймээс бид уг асуудлыг хурдан хугацаанд шийдэж ажиллахыг зорьж байна” гэсэн юм.