Цаг үеийн мэдээ

 

МХЕГ-ын дэд даргын баталсан хөтөлбөрийн дагуу "Эмчилгээний хоол үйлдвэрлэлд эрүүл ахуйн зохистой дадлыг хэвшүүлье" сэдэвт салбарын сургалтыг МХЕГ-ын Эрүүл мэндийн хяналтын хэлтэс, Интермед эмнэлэгтэй хамтран зохион байгууллаа.

 

Сургалтаар Эмчилгээний хоол үйлдвэрлэлд мөрдөх эрх зүйн орчин, хоол үйлдвэрлэлд мөрдөх эрүүл ахуйн зохистой дадал, Эмчилгээний хоолны ач холбогдол, Хяналт шалгалтаар илэрдэг нийтлэг зөрчил, анхаарах асуудал сэдвүүдээр хичээл заажээ.

 

 

Мөн Интермед эмнэлгийн хоол үйлдвэрлэлийн тасгийн үйл ажиллагааны сайн туршлагыг газар дээр нь танилцуулан мэдээлэл өглөө. Сургалтад Төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, дүүргүүдийн нэгдсэн эмнэлгүүдийн эрүүл ахуйч тархвар судлаач, хоолны эмч, хоол зүйч, тогооч 30 гаруй хүн хамрагдсан байна.