Цаг үеийн мэдээ

Олон улсын жүдо бөхийн холбооны Дэлхийн цуврал тэмцээн энэ сарын 23-25-ны өдөр Унгар улсын нийслэл Будапешт хотод зохион байгуулагдах юм.

Гавьяат тамирчин М.Бундмаа, ОУХМ Б.Батгэрэл тэргүүтэй эмэгтэй 13, эрэгтэй 13, нийт 26 жүдоч Монгол улсаа төлөөлөн тус тэмцээнд зодоглохоор "Хүннү Айр" компанийн тусгай нислэгээр нисэж Будапешт хотод газарджээ.

“Гран При”-гээс "Их Дуулга" ангилалд шилжсэн энэ тэмцээнд 5 тивийн 76 орны 538 жүдоч эрэгтэй 7, эмэгтэй 7 жинд 2 өдрийн турш өрсөлдөх ажээ.

Энэхүү тэмцээн нь ОУЖБХ-оос зарласан "Токио 2021" зуны олимпийн наадамд оролцох эрхийн оноо өгөх гурван тэмцээний нэг учраас манай тамирчдыг чухал хариуцлагатай барилдаанууд хүлээж байна.

 Эх сурвалж: Монголын Жүдо Бөхийн Холбоо