БЗДүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор шүүгдэгч Батбаярын Ундармааг улс төрд нөлөө бүхий этгээд албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө буюу бусдад давуу байдлыг бий болгож Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас өөрийн хамаарал бүхий аж ахуйн нэгжид зээл олгуулсан гэмт хэргийн хамтрагчаар хамтран оролцсон гэм буруутайд тооцжээ.

УИХ-ын гишүүн асан Б.Ундармаад анхан шатны шүүхээс 2 жил 6 сарын хорих ял оногдуулж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхээс ялыг хөнгөрүүлэн нийтийн албанд томилогдох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 40 сая төгрөгөөр торгох ял оногдуулсан байна.

Тодруулбал, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн өнөөдрийн буюу 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн шүүх хуралдаанаар шүүгдэгч Б.Ундармаад холбогдох хэргийг хянан хэлэлцсэн аж.

Таны сурталчилгаа