Цаг үеийн мэдээ

Намрын адаг өлзийт улаан нохой сарын таван шар шарагчин гахай өдөр

Үс засуулвал: Хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ

Наран ургах, шингэх: 07.24- 17.49

Барилдлага: Шид

Шүтэн барилдлага: Нэр өнгө

Суудал: Огторгуй

 

Аргын тооллын 10 сарын 23, Сугар гараг. Билгийн тооллын 7, Элдэв тэнгэртэн одтой, шарагчин гахай өдөр. Өдрийн наран 07 цаг 24 минутанд мандаж 17 цаг 49 минутанд жаргана. Тухайн өдөр хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлд хянамгай хандаж биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, зэрэг дэвших, нялхсын хурим хийх, сүм дуганыг сэргээх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар ухах, худаг гаргах, гөлөг тэжээх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.