Цаг үеийн мэдээ

Сүүлийн гурав хоногт хийгдсэн нийт 1189 хүний сорьцод коронавируст халдварын 11 тохиолдол батлагдсан. Эдгээрийн гурав нь ОХУ-ын, найм нь Монгол Улсын иргэдэд илэрснээс 8 нь Алтанбулагийн боомтоор орж иржээ.

Ингээд манай улсын хэмжээнд коронавируст халдварын 339 тохиолдол бүртгэгдлээ. Үүнээс 312 буюу 92 хувь нь эмчлэгдэж эдгэрсэн байна.