Цаг үеийн мэдээ

 

Аравдугаар сарын 25-ны өдөр 20:00 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт үйлдэгдсэн гэмт хэргийг Сэлэнгэ аймгийн цагдаагийн байгууллагын ажилчид шалгаж байна. Хэргийн газарт нэг нас дөрвөн сартай, эрэгтэй Б гадны нөлөөтэй нас барсан нөхцөл байдал тогтоогджээ. Цагдаагийн байгууллагаас тухайн хэрэгт 33 настай хүүгийн төрсөн эцэг З-г шалгаж байгаа аж.