Цаг үеийн мэдээ

Ирэх долоо хоногоос эхлэн Израилийн төрийн өмчийн Биологийн судалгааны институт нь эрдэмтдийнхээ гаргасан коронавирусийн эсрэг вакциныг хүн дээр туршихаар болжээ. Эх сурвалжийн мэдээлснээр 11 сарын 1-нээс эхлэн 80 хүн тус вакцинд хамрагдах аж.

Мөн 12 сард хоёрдугаар шатны туршилтад 960 хүнийг хамруулж, ирэх оны дөрвөөс тавдугаар сард эцсийн шатанд 30 мянган хүн дээр туршихаар болсон байна.

Одоогийн байдлаар тус улсад коронавирусийн халдвараар 300 мянган хүн өвчилж, 2400 хүн нас баржээ.

Israeli lab completes successful coronavirus vaccine tests on rodents -  report | The Times of Israel