Цаг үеийн мэдээ

Коронавирусийн цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг сунгах асуудлыг шийдвэрлэхээр Улсын Онцгой комисс хуралдсан юм. Түүнчлэн улс хоорондын дамжин өнгөрөх ачаа тээврийн зохицуулалтын талаар хэлэлцжээ. Хуралдаанаар Өндөржүүлсэн бэлэн байдлыг 12 сарын 31-ныг дуустал сунгасан байна.