Цаг үеийн мэдээ

Монгол улстай хөрш залгаа ОХУ-д тэр дундаа Буриадын нийслэл Улаан-Үд хотод халдвар эрчимтэй нэмэгдэж байна. Тухайлбал, энэ сарын 25-ны өдөр ОХУ-д 16.710 хүн халдвар авч, 229 хүн нас баржээ.

Улаан-Үд хотод халдвар эрчимтэй нэмэгдэж буй нь Монгол Улсын дотоодод халдвар авах эрсдлийг нэмэгдүүлж байгаа юм.

Харин ОХУ-ын Бүгд найрамдах Буриад улсад өчигдөр 213 хүн шинээр халдвар авч, таван хүн нас баржээ. Ингэснээр тус улсад 10.250 хүн халдвар авч, нас барагсдын тоо 127-д хүрэв.