Цаг үеийн мэдээ

Өнгөрсөн баасан гаргийн /10.23/ байдлаар түүхий эдийн "Эмээлт" захад ямааны арьс 8.000-14.000, нэг кг ноолуурыг 58.000-60.000, хонины нэхийг өлөн гэдэстэй нь 4.000 төгрөгөөр худалдан авч байв. Үхрийн ширийг 7.000-12.000, цагаан адууны ширийг 45.000 төгрөгөөр үнэлсэн бол тэмээнийх 45.000-50.000, сарлагийнх 8.000 орчим төгрөгийн үнэтэй байна. 

Энэ нь зургадугаар сарынхаас хонины нэхий, өлөнгийн үнэ 2.5 дахин өссөн дүн бол ямааны арьс болон ноолуурын ханш тогтвортой байгаа үзүүлэлт юм. Мөн үхэр, цагаан адуу, сарлагийн ширний үнэ 3.000-5.000 төгрөгөөр нэмэгдсэн дүн аж.