Цаг үеийн мэдээ

Намрын адаг өлзийт улаан нохой сарын нэг цагаан харагчин туулай өдөр

Үс засуулвал: Эрхтэн хурц болно

Наран ургах, шингэх: 07.30-17.42

Барилдлага: Арвидах

Шүтэн барилдлага: Хурьцахуй

Суудал: Хий

Аргын тооллын 10 сарын 27, Ангараг гараг. Билгийн тооллын 11, Шувуун хушуут одтой, харагчин туулай өдөр. Өдрийн наран 07 цаг 30 минутанд мандаж 17 цаг 42 минутанд жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй аливаа үйлд хянамгай хандаж биеэ энхрийлүүштэй. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, угаал үйлдэх, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь хулгана,бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно.