Цаг үеийн мэдээ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс боомилж нас барсан эрэгтэй хүний цогцосыг олжээ.

Тодруулбал, тэрээр согтуурсан үедээ эхнэртэйгээ муудалцаж, улмаар байшингийнхаа  дээврээс өөрийгөө боомилж, амь насаа хохироосон байна.

Хэргийн газраас цагдаагийн алба хаагчид эд мөрийн баримтаар 98 см урттай цагаан өнгийн уяа болон уяаг огтолсон гэх хар өнгийн иштэй хутга зэргийг хураан авсан байна. Тус хэргийг дүүргийн цагдаагийн газарт үргэлжлүүлэн шалгаж байна.