Цаг үеийн мэдээ

Намрын адаг өлзийт улаан нохой сарын долоон улаан улаан морь өдөр

Үс засуулвал: Эд мал арвидна

Наран ургах, шингэх: 07.34-17.37

Барилдлага: Идэр

Шүтэн барилдлага: Мунхрахуй

Суудал: Төмөр

Аргын тооллын 10 сарын 30, Сугар гараг. Билгийн тооллын 14, Дэлгэрүүлэгч одтой, улаан морь өдөр. Өдрийн наран 07 цаг 34 минутанд мандаж 17 цаг 37 минутанд жаргана. Тухайн өдөр нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй аливаа үйлд хянамгай хандаж биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, гарагийг тахих, тангараг тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, улаа гаргах, хиншүү хярвас гаргах, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд мал арвидна.