Цаг үеийн мэдээ

Туркийн Эгийн тэнгисийн эргийн бүс нутагт болон Грекийн Самосийн аралд өнөөдөр хүчтэй газар хөдлөлт болсон байна. 7 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн голомт Туркийн Измир мужид бүртгэгджээ.

Измирт олон арван байшин барилга нурсан байна. Яг одоо гамшгийн бүсэд нурангин доороос хүмүүсийг эрж хайн, аврах ажиллагаа явагдаж байна. Байгалийн гамшигт 4 хүн амиа алдаж, 120 гаруй хүн бэртэж, гэмтсэн талаар эх сурвалжууд мэдээлж байна. Газар хөдлөлтийн чичрэлт Стамбул болон Грекийн нийслэл Афин хотод мөн мэдрэгджээ. 

Газар хөдлөлтийн дараа бага хэмжээний цунами болж Измирийн эргийн бүсийн гудамж талбай усанд автсан байна.

Эх сурувалж: BBC, Aljazeera