Цаг үеийн мэдээ

БОАЖЯ, НҮБ-ын Хүүхдийн Сан, ЦУНБХТ хамтран "Та агаарын бохирдлоос өөрийгөө хамгаалж чадна" сэдэвт эсээ бичлэгийн уралдааныг зарлалаа.

Уг уралдаан нь хүүхэд, залуучуудыг агаар, орчны бохирдлоос өөрсдийгөө хамгаалах, урьдчилан сэргийлэх мэдлэгийг дээшлүүлэх, залуу хойч үеийн дуу хоолойг нийгэмд хүргэх зорилготой юм. Уралдаанд нийслэл, орон нутгийн ЕБС-ын ахлах ангийн сурагчид хамрагдах боломжтой.

Тэргүүн байранд орсон эсээний эзнийг хоёр сая төгрөгөөр шагнах аж.