Цаг үеийн мэдээ

Аймгийн онцгой комиссоос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Дархан-Уул аймгийн Онцгой комиссын дарга Б.Азжаргал

"Аймгийн хэмжээнд 0 зогсолтыг зогсоосон ч 12 дугаар сарын 1 хүртэл бүх нийтийн бэлэн байдлын зэрэг үргэлжилнэ. Өнөөдрийн байдлаар манай аймагт 16 хүнээс коронавирусийн халдвар илэрсэн. Эдгээр 16 иргэнтэй холбоотой ойрын хавьтлын иргэдийг тусгаарлах байранд байрлуулж байгаа. Тусгаарлах байранд ямар иргэд байх уу гэрийн хорионд ямар иргэд байх асуудлыг хэлэлцэж байгаа. Гэрээр тусгаарлагдсан дам хавьтлын 820 иргэн бий. Хөл хорио ямар үр дүнтэй гэдгийг бид бүгд мэдэж байна.

11 сарын 16-нд анхны тохиолдол бүртгэгдэхэд түүний эхний хавьтал 68 хүн байсан бол түүний дараа хөл хорио тогтооход 19-нд бүртгэгдсэн 2 дахь тохиолдлын ойрын хавьтал багассан. Цаашид ямар арга хэмжээ авах вэ гэвэл Дархан сум, Шарын гол сум, Хонгор сумын төвүүдэд нэг иргэн нэг айл гэсэн зарчмаар бүх иргэдийг шинжилгээнд хамруулна Эдгээр гурван суманд хатуу хөл хорио тогтооно. Аймгийн төвөөс иргэдийг тус сумдад руу нэвтрүүлэхгүй.

Дархан хотод 0 зогсолт хийсэн хугацаанд иргэдэд хүнс, түлээ түлш хүргэлтийг тасралтгүй хүргэсэн. Хүнсний хүргэлтийн хамгийн чухал хэсэг нь мах хүргэлт байсан. Нийтдээ 36.5 тонн махыг өнгөрсөн гурван хоногийн хугацаанд хүргэсэн байна"