Цаг үеийн мэдээ

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Сүүлийн 4 тохиолдол Дорноговь аймгийн Замын үүд сумаас илэрсэн.
Улаанбаатарт 38,
Сэлэнгэ аймагт 58,
Дархан-Уул аймагт 16
Дорноговь аймагт шинээр 4 тохиолдол бүртгэгдэж, нийт 16,
Орхон аймагт 17,
Говьсүмбэр аймагт 1 тохиолдол бүртгэгдэж, дотоодын халдвар нийт 146 боллоо. Иргэдэдээ анхааруулж хэлэхэд, Коронавирусийн халдварын шинж тэмдэг илэрвэл ойрхон өрхийн эмнэлэгт хандаж, 119 дугаарт ЯАРАЛТАЙ холбогдох хэрэгтэй. Энэхүү дугаар 24 цагийн турш дуудлагуудыг хүлээн авч байгаа учраас иргэд үүнд санаа зовох хэрэггүй. Бидний тавьсан шаардлагууд буюу ариун цэврийг сайтар сахих, гэрээс гарахгүй байх зэргийг дагаж мөрдхийг хүсэж байна" гэв.