Цаг үеийн мэдээ

Улсын Онцгой комиссын шуурхай штабаас гаргасан шийдвэрүүдийн талаар танилцууллаа. Энэ үеэр УОК-ын гишүүн Ж.Сандагсүрэн:

 

"Улсын онцгой комиссоос гаргаж байгаа шийдвэрүүдийн дийлэнхи нь олон нийтийн саналаар шийдвэрлэгдэж байгаа. Аль нэг албан тушаалтанд буруу өгч энэ шийдвэр буруу энэ шийдвэр зөв гэж дүгнэх хэрэггүй гэж хэлмээр байна.  Өнөөдрийн нөхцөл байдлаар бид нийтийн тээврийг боломжийн хэмжээнд, хязгаарлалтыг цуцалж байгаа нь иргэн өөрийн хариуцлагаа маш өндөр түвшинд байлгахыг уриалж байгаа нэг хэлбэр юм. Автобусанд зорчих иргэдийн тоо гүйцсэн байхад чихэж суух энэ хандлагатаа анхаарах хэрэгтэй.  Араас нь гурван минутын дараа автобус ирэх нь маш тодорхой. Иргэд та бүхнийг хариуцлагатай байна гэдэгт итгэж байгаа учраас энэ хязгаарлалтыг багасгаж байгаа шүү" гэлээ.